2009/07/30

Бадминтон- таны эрүүл мэндэд


spelanimatieДасгалын ач тус

Бадминтон болон түүнтэй адил спорт тоглоомууд нь хүний даралт багасгах, HDL хэмжээг ихэсгэх, LDL –ийн хэмжээг багасгах сайн талуудтай. (HDL , LDL see on the wikipedia) Мөн хөдөлгөөний дутагдалаас болж хүний бие дэхь чихэрийн хэмжээ ихсэх явдлаас сэргийлэхэд танд тусална. Хэд хэдэн судалгаанаас үзэхэд өдөр бүр хийх 15 минутын дасгал нь амьсгал, биеийн мөн сэтгэл санааны сайн өөрчлөлтүүдийг хүнд өгдөг. Бадминтонтой адилхан спортын дасгалууд нь биеийн илүүдэл жинг хасах, өөртөө итгэх итгэлийг хүнд төрүүлдэг.

badminton_-_player_1Бадминтонаар тогтмол хичээлэх

Спортын, зугаацах аль ч зорилгоор өдөр тутам бадминтоноор 30 минут хичээллэхэд таны зурхний хэмнэл сайжрах ба биеийн бодисын солилцоо сайн явагддаг. Эрүүл мэндийн ба фитнесс клубт хичээлэхийг 3 үеэс бүрдэх нэг бадминтон тоглоомоор тоглохоор орлуулбал аеробикийн бүрэн дасгалаар хичээллэсэн адил биеийн бүх булчинд дасгал болж чаддаг. Булчингуудыг сайн ажиллуулж байх нь даавар гормоныг гадагшуулж хүний биеийн гоо сайхныг хадгалахад тустай. Бадминтон тоглоход шаардагддаг гар хөлийн эрчимтэй хөдөлгөөнүүд нь илүүдэл жин багасгахад хийдэг дасгалын хөдөлгөөнүүдийг олон тоогоор давтан хийхтэй адилхан юм. Та бүхэн хаа нэгэн газар бадминтоны тамирчдыг тоглож байхыг харсан байх. Тэд дэндүү их булчин шөрмөс зангирсан бус, гоо гуалиг сайхан бие бялдартай харагддаг. Бадминтон байнга тоглох нь хүний биеийг уян хатан, гуалиг сайхан харагдуулах ба илүүдэл өөхийг хайлуулж, сэтгэл санааг өөдрөг сайхан болгоно. Хүн ер нь аливаа нэг спортын төрлөөр хичээллэсний биеийн сэтгэл санаа сайхан болдог.

Бадминтоны хөгшрөлтийн эсрэг

Ялангуяа дундажаас дээш насныхан өнөөдөр бадминтоны асар ихээр сонирхон талбайд чөлөөт цагаа өнгөрүүлэх боллоо. Урьд нь бадминтон нь зөвхөн тоглоом зугаа байсан бол өнөөдөр засуу насны хөдөлгөөнүүдээ сэргээснээр өвчний улмаас тохиолдох үхэлийг 23 хувиар бууруулах ба наслалтыг 20 хувиар ихэсгэх бололцоотой юм. Хүн нас ахих тусам зарим нэг хөдөлгөөнүүдийг хийхгүй байсаар байгаад бараг мартан үе мөчний болон мэдрэлийн бусад төрлийн өвчин тусдаг. Тэгвэл бадминтон тоглосноор үе мөчний мартагдсан хөдөлгөөнүүд сэргэж танд асар хүч энергийг эргүүлэн авчирна.

Бадминтоны тоглоом нь зүрхний булчинг хүчтэй болгон бэхжүүлж байдаг сайн талтай. Бадминтон нь хүний зүрхний үйл ажиллагааг дэмжин, зүрхний булчингийн үйл ажиллагааг сайрууулдаг. Энэ нь зүрхний гэнэтийн шок, даралт ихдэх зэргээс урьчилан сэргийлэх даваа талтай болно. Бадминтон түүнтэй адил спортын тоглоомууд нь даралт ихдэхээс сэргийлэх ба эмийн эмчилгээг багасгах сайн талтай. Бадминтон буюу түүнтэй адилхан спортын төрлөөр тогтмол хичээллэх нь зарим төрлийн хорт хавдар үүсэх магадлалыг бууруулж өгдөг.

Дэлгэрэнгүйг доорхи хаягаас үзнэ үү.

http://badmintonmongolia.wordpress.com/

Дэлгэрэнгүй “Бадминтон- таны эрүүл мэндэд”

2009/07/23

“ХАЛХЫН ГОЛ – 70 ” Монгол оросын залуучуудын тvvхэн аялал

“ХАЛХЫН ГОЛ – 70 ” МОНГОЛ ОРОСЫН ЗАЛУУЧУУДЫН ХАМТАРСАН ТVVХЭН АЯЛАЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛЦОХ ЗАЛУУЧУУДАД ЗОРИУЛСАН ТАНИЛЦУУЛГА




Аялалын зорилго :

Монгол-Оросын дайчид, бидний євєг дээдсийн халуун амь, бvлээн цусаа урсган байж эх орон, эрх чєлєєний тєлєє тулалдаж, ялалт байгуулсан тvvхэн бахархалыг ирээдvй хойч болсон залуу vедээ таниулах, тэднийг эх оронч vзлээр хvмvvжvvлэх, Монгол-Оросын ард тvмний уламжлалт найрамдалт харилцааг батжуулах зорилгоор Монгол Оросын залуучуудын хамтарсан аялалыг зохион байгуулж байгаа болно.

Аялалын хугацаа :

2009 оны 08-р сарын 12-ноос 2009 оны 08-р сарын 27-ныг дуустал 15 хоног

Аялалын хєтєлбєр :
• Тvvхт газруудаар аялах, Хvндэтгэл-ёслолын арга хэмжээнд оролцох, Спорт урлагийн уралдаан тэмцээнд єрсєлдєх, Оросын залуучуудтай танилцах дотно мєчvvд зэрэг олон адал явдалтай сонирхолтой, хєгжилтэй хєтєлбєрvvдээр дvvрэн байна.
• Энэхvv аялалаар телевизийн реалити шоу нэвтрvvлэг бvтээж олны хvртээл болгоно.
• Аялагчид хагас цэрэгжvvлсэн зохион байгуулалттайгаар аялж, жигдэрсэн хувцсаар хангагдаж, хоол, байр, аялах авто машинаар хангагдана. / ямар нэгэн тєлбєргvй болно. /

Аялалын сонгон шалгаруулалтын бvртгэл :

• 2009 оны 07-р сарын 16 наас 26 ныг дуустал хугацаанд бvртгэнэ.
• Бvртгvvлэхдээ Иргэний vнэмлэх, Хорооны засаг даргын тодорхойлолт, Цагдаагийн газрын тодорхойлолт, 3 х 4 хэмжээтэй 1 % цээж зурагтай ирж бvртгvvлнэ.

Аялалын сонгон шалгаруулалт :

• Халхын голын байлдааны тухай тvvхийн шалгалт / тестээр /
• Орос хэлний анхан шатны шалгалт / тестээр /
• Биеийн хvчний анхан шатны тэнцэх шалгалт / Алдар нийгэмлэгийн спорт зааланд /
• Урлагийн авъяас чадварын шалгалт / ЦДБЭЧ-ын ордонд /
Аялалын бэлтгэл : / энэ заалт нь зєвхєн сонгон шалгаруулалтаас тэнцсэн хvмvvст хамааралтай /
• Гэрээ байгуулна.
• Хувийн ариун цэврийн хэрэглэл
• Аяны хєнжил
• Урлаг спортын хэрэгсэл
• Гар чийдэн

Сонгон шалгаруулалтын єдєр :

• 2009 оны 07-р сарын 29-ний єдєр 10.00 цагт ЦДБЭЧ-ийн ордонд ирсэн байна.

АЯЛАЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО
Харилцах утас : 330521, 99920860
Дэлгэрэнгүй ““ХАЛХЫН ГОЛ – 70 ” Монгол оросын залуучуудын тvvхэн аялал”

2009/07/20

Нисэхийн амьд түүх


"Д.Гунгаа: 1939 оны наймдугаар сарын 25-ны шөнө дайснууд ялагдлаа. Тэр үед япончуудыг дайсан гэдэг байлаа шүү дээ. Биднийг дайны талбарт очихоос өмнө агаарын тулаанд Японы нисгэгчид давамгайлж байсан гэнэ лээ. Оросын залуу нисгэгчид байсан. Үеийн залуус болохоор нэгнээ шоолохоос эхлээд инээд наргиан тасрахгүй. Нислэгээс 3-4 нисгэгч буцаж ирдэггүй байв"

Идэр залуухан бас эх орноо гэсэн халуун сэтгэлтэй аавын хөвгүүд 60 жилийн өмнө тэнд харийн дайсны шуугисан сумаас ч эмээлгүй тэмцэж явсан. Өнөөдөр тэдгээр эрэлхэг хөвгүүдийн дийлэнх нь бурхны оронд заларцгааж буй. Дайн дажин, дарийн утаа гэж юу болохын зовлонг биеэр туулсан эх оронч хөвгүүдийн нэг, амьд түүх болсон энэ эрхэм залуу насаа ийн дурсах аж. Түүх хуучирдаггүй. Тэр тусмаа эх орон газар шорооныхоо төлөө халуун амиа харамлалгүй тэмцсэн эрэлхэг хөвгүүдийн түүх хэзээ ч хуучрахгүй сэдэв хэвээр байх болно. 1945 оны чөлөөлөх дайнд Монголын арми орос ах нартайгаа мөр зэрэгцэн орох боллоо. Чөлөөлөх дайны өмнөхөн Монголын нисэх хүчин ЯК-9 маркийн байлдааны нисэх онгоцыг ах нараасаа хүлээн авчээ. Дэлхийн II дайнд агаарт ноёрхож немцүүдийн зүрхийг үхүүлж явсан энэ онгоц залуу нисгэгчдийн сэтгэлийг гижигдэж байв. Газар шороонд нь шунаж, тусгаар тогтнолд нь аюул учруулсан дайсны дайралтын хайр найргүйг мэдэрсэн залуу нисгэгчид “Байлдааны нисгэгч болсны хэрэг юу билээ. Энэ онгоцоор Японы нисгэгчидтэй байлдах юмсан. Тулалдаад үхэж ч болно, баатар ч болно” хэмээн шохоорхож байсан гэдэг. Гэвч Өндөрхаанд байрласан Монголын нисэх отрядад чөлөөлөх дайнд оролцох шаардлага тулгараагүй. Дэлхийн өнцөг буланд дүрэлзэж байсан дайны гал намжиж байлдааны зориулалтаар ашиглаж байсан нисэх онгоцыг улс орнууд иргэний зориулалтаар ашиглаж эхэлсэн юм. Манай улс ч нисэх хүчнээ иргэний зориулалтаар ашиглаж 1957 онд Агаарын харилцааны газрыг байгуулсан аж. Энэ үед Д.Гунгаа гуай Нисэх тавдугаар тусгай отрядын даргаар томилогдож, 1965-1974 онд Агаарын харилцааны газар, Иргэний агаарын тээврийн удирдах ерөнхий газрын даргаар ажилласан байдаг. АИХ-ын депутатаар сонгогдож явсан энэ буурай гурван төрийн нүүр үзсэн цөөхөн хүний нэг. Монголын нисэх хүчний 70 жилийн амьд түүхийг тээж яваа Д.Гунгаа гуайн энгэрт “Сүхбаатарын одон”, “Байлдааны гавьяаны улаан тугийн одон”, “Байлдааны гавьяаны одон” хоёр ч “Алтан гадас” гялалзах аж. Монголын нисэх хүчний 40 жилийн ойгоор буюу түүнд БНМАУ-ын баатар хэмээх эрхэм хүндтэй цолыг олгосон юм. Энэ эрхэм Монголын нисэх хүчнээс төрсөн хамгийн анхны гавъяат нисгэгч. Өвгөн бүргэд Д.Гунгаа гуай булган сүүлтэй хүн. Түүний араас Монголын нисэх хүчний салбарт хэдэн зуун залуус мөр зэрэгцэн ажиллаж олон ч залуус Монгол Улсын гавьяат нисгэгч хэмээх хүндэт цолыг хүртчихээд байгаа. Бас түүний хүү Д.Жаргалсайхан БОИНГ-737-800 хөлөг жолоодон гавьяат нисгэгч аавынхаа туулсан замаар замнаж явна.
ИНЕГ-ын ЗХНХМХ-ийн хэвлэлийн тоймч Д.Отгонжаргал
Дэлгэрэнгүй “Нисэхийн амьд түүх”

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game