2009/07/14

"Эрүүл Амралт" сэдэвт явган аялал


Иргэний нисэхийн салбарын залуучуудын дунд “ЭРҮҮЛ АМРАЛТ” сэдэвт явган аялалаар залуучуудынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний дутгадлаас сэргийлэх, эрүүл агаарт аялуулах үндсэн зорилготойгоор 2009 оны 07 дугаар сарын 04-ний өдөр " ИНЕГ - Богд уулын обьект станц - Жаргалант цогцолбор - ИНЕГ" гэсэн аяллын маршрутаар ИНЗХ-оос зохион байгуулсан ба энэхүү үйл ажиллагаанд 5 байгууллагын нийт 25 залуучууд хамрагдлаа. Үүнээс: ИНЕГ-аас 4, НААХЗА-аас 1, НХҮА-аас 7, ГТҮША -аас 5, "Чингис Хаан" ОУБ-аас 8 залуучууд оролцов.

Аялалд гарахын өмнө.

НХҮА-ны залуучууд

ГТҮША-ны залуучууд
ИНЕГ-ын залуус

"Чингис хаан" ОУБ-ын залуус


Дэлгэрэнгүй “"Эрүүл Амралт" сэдэвт явган аялал”

2009/06/23

Баг тамирчдаа дэмжицгээе !

"Хөдөлмөр нийгэмлэг" байгуулагдсаны 60 жилийн ойн нэрэмжит сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2009 оны 6 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд ХУД-ийн спорт заланд болно.
Тэмцээнд оролцох "Буянт-Ухаа" багийн тамирчдыг танилцуулъя.

Нэрс Алба Ажил Хувийн дугаар Өндөр
1 Д.Нямдаваа ГТҮША Инженер 33 177
2 П.Жавхлан ГТҮША Жолооч 10 180
3 Б.Баярцэнгэл ГТҮША Жолооч 11 189
4 Х.Мөнхтулга "Чингис хаан" ОУБ Шалгагч 13 185
5 Н.Балжин "Чингис хаан" ОУБ Гал сөнөөгч 8 172
6 Б.Үнэнбат "Чингис хаан" ОУБ Хамгаалагч 5 173
7 Д.Давааням "Чингис хаан" ОУБ Хамгаалагч 1 170
8 Д.Алтанбат "Чингис хаан" ОУБ Хамгаалагч 14 192
9 Э.Төрбаяр ТХА Инженер 12 190
10 Ж.Отгонболд НХА Нислэгийн удирдагч 24 182
11 Ш.Бямбадорж НХА Нислэгийн удирдагч 4 178

Тамирчдадаа амжилт хүсье.
Дэлгэрэнгүй “Баг тамирчдаа дэмжицгээе !”

2009/06/18

Шинэ аваргууд

Монгол улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний 84 жилийн ойн баярт зориулсан снукер биллъярдын тэмцээн 2009 оны 04 дүгээр сарын 10, 11 өдрүүдэд Сонгино хайрхан дүүрэг 17-р хороо 43А байранд байрлах Сладко-2 Клуб-д болж өнгөрлөө. Уг тэмцээнд ИНЕГ, түүний харъяа алба салбарууд, агаарын тээвэрлэгч компаниуд, Буянт-Ухаа дахь гаалийн газар, Буянт- Ухаа дахь хилийн шалган нэвтрүүлэх боомт болон А-Жэт авиэйшн ХХК нар нийт эрэгтэй 32, эмэгтэй 14 тамирчид оролцов. Нийт эрэгтэй тамирчдыг A, B, C, D гэсэн дөрвөн хэсэгт хувааж ур чадварыг сорисоноос шилдэг найман тамирчин шалгарч аваргын төлөөх тэмцээнд оролцож 1 дүгээр байранд ИНЕГ-ын ТХА-ны Х.Алтан-Эрдэнэ, 2 дугаар байранд “Чингис хаан” ОУБ-ын Э.Зориг, 3 дугаар байранд Буянт-Ухаа дахь гаалийн газрын Т.Чойнпилцэрэн нар шалгарч тус тус байр эзлэв Мөн эмэгтэй тамирчдыг А, В гэсэн хэсэг хувааж шилдэг дөрвөн эмэгтэй тамирчин шалгарч аваргын төлөөх тэмцээнд оролцож 1 дүгээр байранд МИАТ ХК-ийн Г.Түмэнжаргал, 2 дугаар байранд ИНЕГ-ын Аялал жуучлалын “Жаргалант” цогцолборын А.Өнөрсайхан, 3 дугаар байранд А-жэт авиэйшн ХХК-ийн А.Одбилэг нар шалгарч тус тус байр эзлэв.
Дэлгэрэнгүй “Шинэ аваргууд”

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game