2009/04/20

МЗХ-нд ажлаа танилцуулав.

Монголын залуучуудын холбооноос 2009 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр иргэний нисэхийн салбар зөвлөлийн ажилтай танилцлаа. Уг танилцах арга хэмжээнд МЗХ-ны ерөнхийлөгч Ц.Зоригтбаатар тэргүүтэй ажлын албаныхан, мөн Баянзүрх, Налайх, Багахангай дүүргийн залуучуудын салбар зөвлөлийн тэргүүлэгчид, ИНЗХ-ноос тэргүүн Н.Лувсанжамбаа, нарийн бичгийн дарга Х.Бямбацогт, тэргүүлэгч Э.Бадар-Ууган, С.Батхуяг, Ж.Амарбаяр, Б.Болор-Эрдэнэ /ИНЕГ/, Н.Мөнхжаргал /НААХЗА/, Х.Мөнхтөр /НХҮА/, н.Баясгалан /ТХА/, Д.Эрдэнэ-Очир /"Чингис хаан" ОУБ/, Б.Ууганбаяр/МХА/, П.Жавхлан /ГТҮША/, Д.Цэрэндондов /"Жаргалант" цогцолбор/ нар оролцлоо.


ИНЗХ-ноос хийсэн ажлын тайлан, цаашид ажиллах ажлын талаар МЗХ-ны төлөөлөгчдөд танилцуулга хийв.



Үүний дараа төлөөлөгчид МИАТ ХК-ний спорт залаар зочилж нисэхийн баярын спортын арга хэмжээний нээлтэд оролцлоо.

Танилцах аяллын төлөвлөгөө ёсоор Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албанд зочилж, тус албаны дарга К.Энхбаяр албаны үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулсан нь салбарынхаа ажил, хөдөлмөрийг сурталчилсан үр дүнтэй ажил болсон.



Хамгийн сүүлд нь төлөөлөгчид "Жаргалант" аялал жуулчлалын цогцолборт үдийн зоог барьж, чөлөөт ярилцлага зохион байгуулсан нь цаашид ажиллах арга барил, чиглэлээ тогтож, туршлага судласан арга хэмжээ боллоо.



Дашрамд дурдахад, энэ арга хэмжээний үеэр ИНЗХ-ны ажилд гүн туслалцаа үзүүлсэн НХҮА-ны дэд дарга К.Энхбаяр ахдаа залуучуудынхаа өмнөөс гүн талархал илэрхийлье.
Дэлгэрэнгүй “МЗХ-нд ажлаа танилцуулав.”

2009/04/04

2009 оны зорилтоо тодорхойлов.

ИНЗХолбоо нь салбарынхаа нийт залуучуудад үйл ажиллагаагаа бүрэн таниулах,залуучуудыг нийгмийн идэвхитэй болгох,
манлайлагч залуусыг нээн илрүүлэх, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэх, залуучуудын хүсэл эрмэлзлийг шууд хүлээн авах нээлттэй системийг бий болгох, холбооныхоо үйл ажиллагааг өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Дэлгэрэнгүй “2009 оны зорилтоо тодорхойлов.”

2008/12/02

ДОХ-ын эсрэг

Жил бүрийн 12 дугаар сарын 01-ны өдрийг дэлхий даяараа “ДОХ-той тэмцэх өдөр” болгон тэмдэглэж ирсэн бөгөөд өнгөрсөн жил “Тархалтыг зогсооё, Амлалтаа биелүүлье, Манлайлал” уриан дор нэгдэн жагсаж ДОХ-оос урьдчилан сэргийлэх, мэдлэг чадвар олгох, сурталчлах үйл явцад Иргэний нисэхийн салбарын залуучууд бид сэтгэл зүрх, дуу хоолойгоо нэгтгэн, “5 хоногын аян” зохион байгуулж уриалан оролцсон.
Дэлгэрэнгүй “ДОХ-ын эсрэг”

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game