2015/10/21

Арга хэмжээнд идэвхтэй оролцоно уу

Агаарын хөлгийн үйлчлэгч нарын холбооноос зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд зөвхөн Агаарын тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд, мэргэжлийн холбоодууд, Зам, тээврийн яам, ИНЕГ, тэдгээрийн 45 нас хүртлэх залуу ажилчдын дунд зохион байгуулагдах гэж байна. Дээрх арга хэмжээнд та бүхнийг идэвх санаачлагатай оролцохыг урьж байна. Зорилго: Нисэхийн салбарын залуучуудыг хооронд нь танилцуулах, тэдгээрийн ажлын уялдаа холбоог сайжруулах, Залуу шилдэг боловсон хүчнийг шалгаруулах, мэргэжлийн бахархалыг бий болгох. Уриа үг: Тэнгэрлэг залуус бид хамтдаа Хамрах хүрээ: ИНЕГ харьяа бүх салбар, компани, байгууллагууд, тэдгээрийн ажилтнууд Хугацаа: 2015 оны 11 сарын 06-ний өдөр. 18.00 цагаас Болох газар: CHICAGO CLUB Жич: Танилцах арга хэмжээг ширээ,суудлын дугаарлалт болон аюулгүй байдлыг хангах үүднээс уридчилсан байдлаар ТАХ-г тараах саналтай байгаа.Тиймээс та бүхэн залуучуудаа олноор оролцуулаарай гэж хүсье.
Дэлгэрэнгүй “Арга хэмжээнд идэвхтэй оролцоно уу”

2015/10/15

Facebook-ээс

Зам тээврийн сайд М.Зоригт салбарын залуу мэргэжилтнүүдтэй хийсэн уулзалтаар Зам, тээврийн салбар Буянт-Ухаа 2 хорооллоос 50 квот авахыг газар дээр нь шийдсэн болно. Иргэний нисэхийн ерөнхий газар алба салбаруудад ажиллаж байгаа Төрийн орон сууцны корпорацийн шаардлагыг хангаж байгаа хүмүүс 99992060 утсаар яаралтай холбогдоно уу. МИАТ болон бусад авиакомпаний ажилтанууд тус тусын үйлдвэрчний эвлэлийн хороодод хандана уу, Дээрх уулзалтад оролцсон: 1. С.Батхуяг. ИНЗХ-ны тэргүүн, НХҮА-ны ахлах мэргэжилтэн 2. Б.Ганчулуун. ИНЗХ-ны тэргүүлэгч, СЗСЦ-ын эмч 3. О.Тэсээ. ИНЗХ-ны гишүүн, ОХЛ-ийн инженер 4. Эрдэнэбаатар. НМАХ-ны тэргүүн, НМҮА-ны хэсгийн дарга 5. н.Одхүү. ИНЗХ-ны гишүүн, НМҮА-ны инженер 6. Ванданмагсар. ИНЗХ-ны гишүүн, НМҮА-ны инженер 7. Булганцэрэн. ИНЕГ, НБУГ 8. Д.Одгэрэл. ИНЕГ-ын ҮЭХ-ны дарга 9. Бо.Мэндбаяр. ТХНҮА 10. Ё.Батнасан. МНУХ-ын тэргүүн, НХҮА-ны нислэгийн удирдагч 11. Жавхлан. ГТҮА-ны жолооч 12. МИАТ ХК-иас 5 орчим хүн 13. Энхзориг. Залуу нисгэгчдийн холбооны тэргүүн 14. Баярсайхан. Залуу нисгэгчдийн холбооны тэргүүлэгч, Аэромонголиа ХХК 15. ...
Дэлгэрэнгүй “Facebook-ээс”

2015/10/14

Сайд салбарын залуустай уулзана

Зам тээврийн сайд М.Зоригт салбарын мэргэжлийн залуустай маргааш буюу 2015 оны 10 дугаар сарын 14-нд 15 цагаас Авто тээврийн үндэсний төвийн хурлын зааланд чөлөөт сэдвээр уулзаж ярилцах юм байна. Уулзалтад яамны салбар байгууллагууд болох ИНЕГ, МИАТ, УБТЗ, АТҮТ, Монголын төмөр замын залуус оролцоно. Тоо хязгааргүй. Та бүхэн уулзалтад идэвхитэй оролцож сайдтай санал бодлоо солилцоно уу. АТҮТ нь Энхтайвны гүүрний баруун талд буюу Зам тээврийн яамны урд байрладаг болно.
Дэлгэрэнгүй “Сайд салбарын залуустай уулзана”

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game