2015/10/15

Facebook-ээс

Зам тээврийн сайд М.Зоригт салбарын залуу мэргэжилтнүүдтэй хийсэн уулзалтаар Зам, тээврийн салбар Буянт-Ухаа 2 хорооллоос 50 квот авахыг газар дээр нь шийдсэн болно. Иргэний нисэхийн ерөнхий газар алба салбаруудад ажиллаж байгаа Төрийн орон сууцны корпорацийн шаардлагыг хангаж байгаа хүмүүс 99992060 утсаар яаралтай холбогдоно уу. МИАТ болон бусад авиакомпаний ажилтанууд тус тусын үйлдвэрчний эвлэлийн хороодод хандана уу, Дээрх уулзалтад оролцсон: 1. С.Батхуяг. ИНЗХ-ны тэргүүн, НХҮА-ны ахлах мэргэжилтэн 2. Б.Ганчулуун. ИНЗХ-ны тэргүүлэгч, СЗСЦ-ын эмч 3. О.Тэсээ. ИНЗХ-ны гишүүн, ОХЛ-ийн инженер 4. Эрдэнэбаатар. НМАХ-ны тэргүүн, НМҮА-ны хэсгийн дарга 5. н.Одхүү. ИНЗХ-ны гишүүн, НМҮА-ны инженер 6. Ванданмагсар. ИНЗХ-ны гишүүн, НМҮА-ны инженер 7. Булганцэрэн. ИНЕГ, НБУГ 8. Д.Одгэрэл. ИНЕГ-ын ҮЭХ-ны дарга 9. Бо.Мэндбаяр. ТХНҮА 10. Ё.Батнасан. МНУХ-ын тэргүүн, НХҮА-ны нислэгийн удирдагч 11. Жавхлан. ГТҮА-ны жолооч 12. МИАТ ХК-иас 5 орчим хүн 13. Энхзориг. Залуу нисгэгчдийн холбооны тэргүүн 14. Баярсайхан. Залуу нисгэгчдийн холбооны тэргүүлэгч, Аэромонголиа ХХК 15. ...
Дэлгэрэнгүй “Facebook-ээс”

2015/10/14

Сайд салбарын залуустай уулзана

Зам тээврийн сайд М.Зоригт салбарын мэргэжлийн залуустай маргааш буюу 2015 оны 10 дугаар сарын 14-нд 15 цагаас Авто тээврийн үндэсний төвийн хурлын зааланд чөлөөт сэдвээр уулзаж ярилцах юм байна. Уулзалтад яамны салбар байгууллагууд болох ИНЕГ, МИАТ, УБТЗ, АТҮТ, Монголын төмөр замын залуус оролцоно. Тоо хязгааргүй. Та бүхэн уулзалтад идэвхитэй оролцож сайдтай санал бодлоо солилцоно уу. АТҮТ нь Энхтайвны гүүрний баруун талд буюу Зам тээврийн яамны урд байрладаг болно.
Дэлгэрэнгүй “Сайд салбарын залуустай уулзана”

2015/08/23

ЭРДЭНЭТИЙН ЗАЛУУС НИСЭХИЙН САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн залуучуудын төлөөлөл Иргэний нисэхийн ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцан, харилцан туршлага, мэдээлэл солилцлоо. Тус арга хэмжээний хүрээнд ИНЕГ-ын харьяа Нислэг, хөдөлгөөн, үйлчилгээний албаны Хүний нөөц, сургалтын хэсгийн ахлах мэргэжилтэн, ИНЕГ-ын Залуучуудын холбооны тэргүүн С.Батхуяг нисэхийн салбарын түүхэн хөгжил, бүтэц зохион байгуулалт, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэл хийсэн. Улмаар ИНЕГ-ын түүхийн музей, Нислэг хөдөлгөөний үйлчилгээний албаны навигацийн урдирдлага, “Жаргалант” сэргээн засах сувилалын цогцолбор, "Чингис хаан" ОУНБ-ын АТГАУ-ны үйл ажиллагаатай танилцууллаа. IMG_6147 Эрдэнэт үйлдвэрийн залуучуудын төлөөллийн бүрэлдэхүүнд Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, Баяжуулах фабрик, Эмнэлэг сувиллын алба, судалгааны лаборатори, Эрчим хүчний цех, Инженер зураг төслийн төв гээд 10 гаруй салбар нэгжийн 15 залуус багтсан байв. Эрдэнэт үйлдвэр нь 6000-аад ажилтантай, сарын дундаж цалин нь 2,3 саяд хүрдэг байна. Нийт ажилтны 50 хувь нь залуучууд байдаг ажээ. Тус үйлдвэр ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэж орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ жирэмсний амралттай эмэгтэйчүүдэд ажилдаа ортол нь сар бүр 400 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог байна. Эрдэнэт үйлдвэр, ИНЕГ-ын Залуучуудын холбоод хамтын ажиллагаатай, харилцаа холбоотой байж байгууллагуудын үйл ажиллагаа, техник технологи, залуучуудын ажил, мэргэжлийн ур чадварын талаар харилцан туршлага, мэдээлэл солилцох шугамаар байгууллагын шилдэг залуусын төлөөллийг харилцан хүлээн авч нөхөрсөг уулзалт, ярилцлага зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Дэлгэрэнгүй “ЭРДЭНЭТИЙН ЗАЛУУС НИСЭХИЙН САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА”

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game