Иргэний нисэхийн салбарын залуустаа ирж буй шинэ оны мэндийг хүргэе !
Өнгөрч буй 2012 онд Иргэний нисэхийн салбарт олон олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж, бүтээлч ажлууд өрнөж, шинэ техник технологиуд нэвтрэхэд салбарын залуучуудын хүч хөдөлмөр, сэтгэл шингэсэн байсныг дурдах хэрэгтэй. Тэр ч утгаараа 2012 онд та бүхэн завгүй хөдөлмөрлөсөн билээ. Мөн энэхүү нөр их ажлын хажуугаар 2012 онд байгууллагаас болон Иргэний нисэхийн залуучуудын холбооноос зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцсон залуустаа энэ дашрамд талархал илэрхийлье.
2013 онд Монгол залуу хүний эрхэмлэх 9 зүйлийг дээдэлсэн, залуусын хүсэл мөрөөдөл биелсэн он жил байх болтугай.
Та бүхэнд ирж буй шинэ ондоо эрүүл энх, аз жаргалтай байхыг хүсэн ерөөе !!!
Иргэний нисэхийн залуучуудын холбооны тэргүүлэгчид
Дэлгэрэнгүй “Шинэ оны мэндийг хүргэе !”
2012/12/28
2012/12/13
Саналаа ирүүлнэ үү
"Наранзол сан" төрийн бус байгууллагаас ИНЗХ-нд хандаж хүсэлт и-мэйлээр ирүүлсэн байна. ИНЗХолбоо хэдийгээр санхүүжилтийн эх үүсвэргүй, салбарынхаа залуучуудыг хамруулсан үйл ажиллагаа явуулдаг байгууллага хэдий ч дараах уриалгыг дэмжиж саналаа mcaa_youth@mcaa.gov.mn ирүүлэхийг хүсч байна. Товчхондоо бол "Манай гэр" асрамжийн төвийн 14 хүртэл насны 25 хүүхдэд шинэ жилийн баярыг тохиолдуулан гарын бэлэг өгөх л зорилготой юм байна.
Иргэний нисэхийн ерөнхий газрын дэргэдэх залуучуудын холбоонд
хүсэлт гаргах нь
Манай байгууллага нь 2012 оны 6сард байгуулагдан албан ёсны нээлтийн арга хэмжээгээ 2012 оны 11сарын15нд зохион байгуулсан. Одоогоор “Манай гэр” хүүхдийн асрамжын төвтэй хамтран ажиллаж байгаагийн зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан чийрэгжүүлэх танхим байгуулахаар төслөө боловсруулан ажиллаж эхлээд байна.
Шинэ жилийн баярыг угтаж “Манай гэр” асрамжийн газрын хүүхэд багачуудаа болон нийт хүүхэд багачуудаа урамшуулан дэмжих зорилгоор 6-14 насны хүүхдүүдийнхээ дунд “Хүслийн шинэ жил” өдөрлөг, гар зургийн уралдаан зохион байгуулах гэж байгаа тул та бүхэн хамтран ажиллан дэмжлэг туслалцаа үзүүлнэ үү. Манай “Наранзол” санг цаашид байнга дэмжин ажиллсанаар бид та бүхний нийгэмдээ хүргэх сайн сайхан үйлсийн тань гүүр нь болох болно.
Гүйцэтгэх захирал............................./Т.Дулмаа/
Дэлгэрэнгүй “Саналаа ирүүлнэ үү”

2012/12/11
Баянхонгор нисэх буудлын хамт олонд талархал илэрхийлье
Тус газраас гаргасан уриалгад нэгдэж Баянхонгор аймгийн нисэх буудлын хамт олон 460'000 төгрөгийн хандив өргөж шилжүүлсэн болохоо нисэх буудлын дарга Ц.Төмөрбаатар тус холбоонд утсаар мэдэгдэв.
Хүн хүнээ хайрлах харамгүй сэтгэлээр туслаж хандив өргөсөн Баянхонгор нисэх буудлын хамт олонд гүн талархал илэрхийлье.
Дэлгэрэнгүй “Баянхонгор нисэх буудлын хамт олонд талархал илэрхийлье ”
Ангилал:
Сайн үйлсийн аянд нэгдэгсэд
Subscribe to:
Posts (Atom)