2011/05/24

Залуус мод тарьлаа



БНСУ-ын агаарын тээврийн “Корэйн Эйр” компани Улаанбаатар хотын Багануур дүүрэгт цөлжилтөөс хамгаалах, шар шуурганаас урьдчилан сэргийлэх зорилготойгоор 2004 оноос эхлэн мод тарьж байгаа бөгөөд Иргэний нисэхийн Залуучуудын холбоо энэ ажилд залуучуудаа оролцуулдаг билээ.

Энэ жил Нисэх хүчин үүссэний 86 жилийн ой тохиож байгаа бөгөөд Багануур дүүрэгт 5 дугаар сарын 24-ний өдөр Иргэний нисэхийн Залуучуудын холбооноос 26 хүний бүрэлдэхүүнтэй мод тарилаа. Залуучууд маань мод тарихдаа стандарт буюу зааварчилгааны дагуу тарьж суулгасан юм.

ИНЕГ-ын харьяа алба салбаруудаас энэхүү ажилд оролцсон дараахи залуучуустаа баярлалаа.

Иргэний нисэхийн ерөнхий газар
1 С.Батхуяг
2. Б.Уянга
3 Б.Болор-Эрдэнэ

Нислэгийн мэдээллийн үйлчилгээний алба
1 Ж.Баттунгалаг
2. Б.Бямбацэцэг
3 Гүенбаатар
4 А.Түвшинбаяр
Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба
1 Хашцолмон
2 Хадбаяр

Холбоо, навигаци, бодит ажиглалтын үйлчилгээний алба
1 Б.Хаштогтох
2 А.Бямбабаатар

Оношлогоо, хэмжилзүйн лаборатори
1 Тэсээ

"Чингис хаан" ОУБ
1 С.Болд-эрдэнэ
2 М.Дондовдорж
3 Б.Сансар
4 М.Мөнхбаатар
5 Очбадрал
6 Ж.Болдбаатар
7 С.Дэмбэрэлсамбуу
8 Т.Барисмаа
9 Сонинбаяр
10 Ш.Сүхбаатар
11 Ж.Нарантуяа

Газрын тусгай үйлчилгээний алба
1 Молор-Эрдэнэ
2 Соронзонболд

“Нэг мод тарьвал нэг насны буян, хоёр мод тарьвал хойд насны буян”
Дэлгэрэнгүй “Залуус мод тарьлаа”

2011/05/17

ИНЗХ-ны тэргүүлэгч, ”Буянт-Ухаа” багийн тоглогч Д.Нямдаваа Спорт загварын машины эзэн боллоо


Сагсан бөмбөг сонирхогч аижлтан залуусыг “Эерэгээр амьдарцнаая” уриан дор нэгтгэдэг Спрайт супер лигийн тэмцээний аваргын төлөөх тоглолт өнгөрсөн амралтын өдрүүдэд спортын төв ордны А танхимд явагдаж өндөрлөлөө. Сонирхогчдын сагсан бөмбөгийн “TLG-13” ТББ, “MCS Coca-Cola” компани хамтран зохион байгуулдаг Спрайт супер лигийн 2011 оны аваргын төлөөх шийдвэрлэх тоглолтод баруун бүсээс ИНЕГ-ын С.Батмөнх эзэнтэй, Д.Одбаяр дасгалжуулагчтай “Буянт-Ухаа”баг, зүүн бүсийн аварга Хаан банкны багийн тамирчид өрсөлдөж хурд хүчээ сорилоо. Өнгөрсөн баасан аграгт хоёр багийн тоглолт тун ширүүхэн өрсөлдөөнөөр дүүрэн байж цаг дуусах мөчид тоглолтын харьцаа 72:71 болсноор тоглолт өндөрлөсөн юм. Ингээд хоёр баг өнгөрөгч ням гарагт аваргын төлөөх шийдвэрлэх тоглолт хийсэн юм. Спрайт супер лигт нийт 24 баг өрсөлдсөнөөс “Буянт-Ухаа” баг өрсөлдөгчөө цуврал тоглолтод 2:1 харьцаатай буулган авч, Спрайт супер лигийн хошой аварга боллоо.

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.
Дэлгэрэнгүй “ИНЗХ-ны тэргүүлэгч, ”Буянт-Ухаа” багийн тоглогч Д.Нямдаваа Спорт загварын машины эзэн боллоо”

2011/05/16

Шагнал гардууллаа

Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 86 жил, ОУ-ын нислэгийн мэдээллийн ажилтны өдрийг тохиолдуулан МЗХ-ны "Тэргүүний залуу" алтан медалиар НМҮА-ны Тогтмол мэдээллийн хэсгийн дарга Даваасүрэнгийн Эрдэнэбаатарыг, "Хөдөлмөрийн алдар" медалиар мөн албаны Өгөгдлийн сангийн инженер Бямбабаатарын Азбаяр нарыг шагнав. Шагналыг ИНЕГ-ын дэд дарга Б.Алтанцом гардуулан өгч, баяр хүргэлээ.

Нислэгийн мэдээллийн үйлчилгээний залуустаа ажил, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе !

Иргэний нисэхийн залуучуудын холбоо
Дэлгэрэнгүй “Шагнал гардууллаа”

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game