2010/05/17

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЗАЛУУЧУУД МОД ТАРИВ

БНСУ-ын агаарын тээврийн “Корэйн Эйр” компани Улаанбаатар хотын Багануур дүүрэгт цөлжилтөөс хамгаалах, шар шуурганаас урьдчилан сэргийлэх зорилготойгоор 2004 оноос эхлэн мод тарьж байгаа бөгөөд Иргэний нисэхийн Залуучуудын холбоо энэ ажилд залуучуудаа оролцуулдаг билээ.

Энэ жил Нисэх хүчин үүссэний 85 жилийн ой тохиож байгаа бөгөөд Багануур дүүрэгт 5 дугаар сарын 11-ний өдөр ЗТБХБЯам, ИНЕГ, Иргэний нисэхийн Залуучуудын холбоо хамтран 40 хүний бүрэлдэхүүнтэй мод тарилаа.
Залуучууд маань мод тарихдаа “Олон мод тарихдаа бус, стандартын дагуу чанартай суулгах нь чухал” гэсэн уриатай оролцсон юм.

ИНЕГ-ын харьяа бүх алба салбаруудаас залуучууд оролцсон бөгөөд МЗХ-ны “Тэргүүний залуу алтан медаль”-иар “Чингис хаан” ОУБ-ын ажилтан Отгонбат шагнагдсаныг хамт олных нь дунд ИНЗХ-ны тэргүүн Н.Лувсанжамбаа гардуулж баяр хүргэн, цаашдынх нь ажилд амжилт хүсэн ерөөлөө.


















Дэлгэрэнгүй “ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЗАЛУУЧУУД МОД ТАРИВ”

2010/05/04

Мод тарьцгаая !

Солонгосын “Korea air“ компани болон Иргэдийн мэдээллийн төвийн ивээн тэтгэлгээр явагдаж байгаа “Зүүн Азийг цөлжилтөөс хамгаалах” төслийн хүрээнд Багануур дүүрэгт мод тарихаар болж сүүлийн жилүүдэд ажил болгож байгаа билээ. Уг ажилд ”Korea air” компаний залуу боловсон хүчнүүд ирж гар бие оролцдог ба энэ ажил энэ хавар мөн үргэлжлэх юм.

Албан байгууллага, аж ахуйн нэгж болон иргэд сайн дураараа энэ арга хэмжээнд нэгдэн ажилладаг ба Иргэний нисэхийн залуучуудын холбоо энэ жил мөн хамтран ажиллах юм.

2010.05.11-ний өдөр ИНЗХ-ноос 28 залуу мод тарих ажилд оролцох юм.

Энэхүү ажил дөрөв дэх жилдээ явагдаж байгаа бөгөөд өнгөрсөн жил тарьсан моднуудын ургалт, арчилгаа сайн байгаа ажээ.
Дэлгэрэнгүй “Мод тарьцгаая !”

2010/04/15

ТХА-ны Мэндчилгээ

Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан ТХА ба НХҮА-ны бүх эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргэж элгээрээ энх тунх , төрлөөрөө түвшин амгалан хань ижлээ хүндлэж ,хамт олныхоо дунд нарыг ичээх инээд дүүрэн цоглог алхалж яваарай ! гээд ТХА-ны бүх эрчүүдийн өмнөөс бидний дундаас төрөн гарсан шинэ дуугаараа мэндчилж байна .
жич: Энэ дууг (Гэр бүлийн радиогийн FM-104,5мГц_ийн долгион) -оор 3/7нд 19:05 , 3/8нд 07:09 , 10:40 , 16:40 цагуудад хүлээн авч сонсоорой! Та бүхэн сайхан баярлаарай !

-Монгол бүсгүй-

үг,ая (nav/enjineer) : Д.Батцэнгэл

Уудам дэлхийг хайраар бүүвэйлээд
Удам залгах үрийн заяатай
Учралт ханиа дээдлэн хүндэлсэн
Ухаан саруулхан монгол бүсгүй!
Алдаж бүдэрхэд урваж буцаагүй ээ!
Амраг ханиа аргадаж энхрийлсэн
Хорвоог уяраах нууцхан увидастай
Ханийн заяатай монгол бүсгүй!
Д:Босоо хийморьтой монгол хүүтэйгээ
Борхон зүрхний халуухан амьтай!
Амьдрал жаргалын саруулхан гэрэлтэй
Ариухан сэтгэлтэй монгол бүсгүй!
Үйлийн хатгамалд ураа гайхуулаад
Үрийнхээ дээлийг шаглаж л суугаа
Үлэмжийн чанар төгс бүрэлдсэн
Үнэн ч хань минь монгол бүсгүй!
Д:Удаан жаргалыг хайраар тэтгэсэн
Уран гоолиг монгол бүсгүй!
Түмнийхээ заяанд санаа нь зовохдоо
Төрийнхөө хүүтэй мөр зэрэгцэх юмаа
Мандухай хатан ээжийн бодолтой
Монгол эрийн эрдэнэ бүсгүй!
Д:Түвдэнгийн Бор шиг эрэлхэг зоригтой
Түмний ээжүүд монгол бүсгүй !
Дэлгэрэнгүй “ТХА-ны Мэндчилгээ”

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game