2010/04/15

“ ОЛТУГА –ийн дурсамж”

үг,ая:ИНЕГ ТХА-ны Навигацийн хэсгийн инженер :
Дамдинбазарын Батцэнгэл

ОЛТУГА-д бидний хүндтэй нэгэн , Галина Сергеевна ээж минь байлаа
Олон монгол курсантын аав нь , Юрий Николаевич Юндэн байлаа!
Орос курсантуудыг жагсааж командлаад , Омог бардам дэмбель явлаа
Ээддээ! тэрхэн залуу нас минь! , Эртэй , зоригтой , жавхаатай ч байждээ
Орсын хөвгүүдийн тэргүүнд зэрэгцэж , Сурлага спортын од нь байлаа
Улсынхаа нэрийг өндөрт өргөөд , Урлагийн тайзнаа дуулж л явлаа
Шинэхэн шинель ээ цээжээр дүүргэсэн , Сэргэлэн нэгээрээ бахархаж л явлаа
Шилдэг хэдэн курсант байлаа , Сэтгэл нийлээд пижигнэж явлаа!

Д:Хархан шинелтэйгээ фуражки хослуулж
Хамгаас содон алхалж л явлаа!
ОЛТУГА ОЛТУГА ОЛТУГА
Энэ бол бидний курсант-ын амьдрал!

“ХБ” өмсөж хэрэндээ л гангараад , Хэцүүхэн хэдэн курсантууд байлаа
Пол дэмбель! , Дэмбель ээ! хүндэлдэг , Под хийсэн Салаак явлаа!
Аэропортын хашааг хөнгөхөөн даваад , Ажилчдын гуанзанд тансаглан суучихаад
Дежүүрийн ахлагчаас нуугдаж бултаад , Даанч их будилаж , хөглөдөг байждээ
Эрхүүгийн өвөл шиг тэсгэм хүйтэнд , Ертышийн эргээр малгайгүй алхахад
Ээж шиг санагдсан сайхан сэтгэлтэй , Орсын эмээдээ загнуулж л зогссон
“Ахан дүүс”-ийн дуун дээр гардаг , Өвөөгийн найз Ивантай танилцахад
Амьдралаа дэлгээд өвгөн найз минь! ,“Соколов…”маягаар водка барьж билээ!..

Д: Хөөрхөн охидын сэтгэлийг татсан
Харц дээгүүр алхалж л явлаа!
Омичи! Омичи! Омичи!
Энэ бол бидний Омск-ийн амьдрал !

Гэнэн цайлган сэтгэлээр дотносож , Гэмгүй үерхсэн сайхан найзууд минь
Насан туршдаа санан дурсдаг , Нандин бүхэн эндээс л эхэлсэн
Удах тусмаа нэгнээ үгүйлж , Уяхан сэтгэл минь хөөрөх л юмдаа!
Эргэж уулзахын ерөөлөөр дүүрэн , Энэхэн хундгаа өргөн тулгая даа! ….

Д:Хархан шинелтэйгээ фуражки хослуулж
Хамгаас содон алхалж л явлаа!
ОЛТУГА ОЛТУГА ОЛТУГА
Энэ бол бидний курсант-ын амьдрал!
Хөөрхөн охидын сэтгэлийг татсан
Харц дээгүүр алхалж л явлаа!
Омичи! Омичи! Омичи!
Энэ бол бидний Омск-ийн амьдрал !





( 2010:01:23 24:30_д бичив.)
Дэлгэрэнгүй ““ ОЛТУГА –ийн дурсамж””

2010/04/08

Хамтран ажиллах гэрээ байгуулав.

ИНЕГ, ИНЗХ-ны хооронд хамтран ажиллах гэрээг байгуулав.

Энэхүү гэрээний зорилго нь Залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр хэрэгжилтийг эрчимжүүлэх, залуучуудын эрүүл мэндийг хамгаалах, нийгмийг асуудлыг нь шийдвэрлэх, халамж үйлчилгээ, хөнгөлөлт үзүүлэх, дадлага туршлага эзэмшүүлэх, салбарын залуучуудын байгууллагын ажлыг дэмжихэд оршино. ИНЗХ-оос хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг тэргүүлэгчдээрээ хэлэлцэж баталсан ба энэхүү төлөвлөгөөний хэрэгжилтэд дээрх гэрээний ач холбогдол нэн чухал ба төлөвлөгөөний хэрэгжилтийг холбооны зүгээс жил бүр ИНЕГ-т тайлагнаж гэрээгээ дүгнэж явах юм.

Залуус Та бүхэн ИНЗХ-ны хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй танилцахыг хүсвэл өөр өөрийн байгууллага дээрх ИНЗХ-ны тэргүүлэгчдээ хандан танилцаж, холбооны бодлого, үйл ажиллагаанд идэвхитэй оролцох боломж нээлттэй байна.

ИНЗХ
Дэлгэрэнгүй “Хамтран ажиллах гэрээ байгуулав.”

Уриалга

Нислэгийн мэдээлэл хангалтын албаны нисэхийн мэдээллийн эмхтгэлийн мэргэжилтэн Ч.Ганбат нь 2001 оноос эхлэн Иргэний нисэхийн салбарт 9 дэх жилдээ ажиллаж байгаа манай тэргүүний залуу ажилтнуудын нэг билээ. Ч.Ганбат нь эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 2005 оноос эхлэн хүндээр өвчилж эхэлсний улмаас 2006 онд өөрийн эхийг донор болгон авч улсын клиникийн төв эмнэлэгт бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орсон байна.

Гэвч шилжүүлэн суулгасан бөөр нь 2009 оноос эхлэн ажиллагаагүй болсон тул түүний эцэг донор болж дахин бөөр шилжүүлэн суулгах хагалгааг БНСУлсад 2010 оны 4 дүгээр сарын 15-аас хэтрэлгүй хийлгэх, түүний эмчилгээний зардалд 70 000 - 80 000 ам.доллар шаардлагатай байгаа юм.

Ч.Ганбатын гэр бүл нь эмчилгээний зардлын гуравны нэг хувийг одоогийн байдлаар бүрдүүлсэн байна.

Иймд Ч.Ганбатад амьдрал хайрлах ариун үйлсэд мэргэжил нэгт та бүхэн сайн санааны хандив үзүүлж, тусламжийн гараа сунгахыг ИНЗХ-оос уриалж байна.

Хандив тусламж үзүүлэхийг хүсвэл ИНЗХолбоо болон өөрийн байгууллага дээрх залуучуудын холбооны тэргүүлэгчид хандаж болно.

Сайн үйлс дэлгэрэх болтугай !

Иргэний нисэхийн залуучуудын холбоо
Дэлгэрэнгүй “Уриалга”

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game