2009/08/11

ИНЗХ-НЫ ТЭРГҮҮЛЭГЧИД ИНЕГ-ЫН ДАРГАТАЙУУЛЗЛАА

Иргэний нисэхийн Залуучуудын холбооны тэргүүлэгчид ИНЕГ-ын дарга Г.Даваатай уулзаж салбарынхаа залуучуудын дунд зохион байгуулсан ажлаа тайлагнаж, түүнд цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлынхаа талаар, хийсэн ажлынхаа танилцуулгаа гардууллаа.

ИНЕГ-ын дарга, тэргүүлэгчдэд хандан “Өнөөдөр та бүхэнтэй, залуучуудтайгаа уулзаж байгаадаа баяртай байна. Манай залуучуудын байгууллага юу хийж байгааг мэдэж байгаа. Би олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн.

Тийм учраас хамтран ажиллахад таатай байна. Надтай илэн далангүй, бодол санаагаа хуваалцаж, хийхээр төлөвлөсөн ажлынхаа тухай, миний интернет хаягаар, эсвэл шууд уулзахад татгалзах зүйл алга. Залуучууд та бүхэн намайг үйл ажиллагаандаа урьж оролцуулбал өөрийн мэдлэг чадвар, туршлагаасаа хуваалцахад би бэлэн байна” гэж хэлээд байгууллагын үйл ажиллагаатай уялдуулж хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. Байгууллагын даргын зүгээс залуустаа хандаж "Залуучууд бол энэ байгууллагын ирээдүй, голлох үүрэг гүйцэтгэдэг хүмүүс тул залуу насандаа сайн сурах, хөдөлмөрлөх хэрэгтэй"-г салбарын чухалчлан захиж, сурталчлах талаар захиж байлаа.

Г.Даваа даргадаа цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөж, залуучууд бид зорьсон зорилтоо өмнө тавьж, шамдан ажиллана гэдгээ иргэний нисэхийн салбарын залуучуудынхаа өмнөөс амлаж байна.
Дэлгэрэнгүй “ИНЗХ-НЫ ТЭРГҮҮЛЭГЧИД ИНЕГ-ЫН ДАРГАТАЙУУЛЗЛАА”

2009/08/09

МЗХ-НЫ ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТӨВИЙН БҮСИЙН СУРГАЛТ БОЛЛОО

МЗХ-ны Төвийн бүсийн салбар зөвлөлийн тэргүүлэгчдийн сургалт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд 2009.08.05-07 өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.
МЗХ-ны гүйцэтгэх зөвлөл, Өвөрхангай аймгийн Залуучуудын холбоо, Өвөрхангай аймгийн оюутан Залуучуудын холбооноос хамтран зохион байгуулсан эл сургалтанд 9 аймаг, Улаанбаатар хотын 150 гаруй тэргүүлэгч залуучууд оролцсоноор МЗХ-ны салбар зөвлөлийн тэргүүлэгчдийн үйл ажиллагааг сэргээн бэхжүүлэх, чадваржуулах, мэдээ мэдээллээр хангах, шинэ зүйл сурах, өөрсдийн авхаалж самбаа, ур чадвараа сорих, залуучуудад МЗХ-ны үйл ажиллагааг хүргэх нь сургалтын гол зорилго байлаа.
Улаанбаатар нийслэлээс Иргэний нисэхийн Залуучуудын холбооны тэргүүн Н.Лувсанжамбаа, Төмөр замын Залуучуудын холбооны тэргүүн Н.Төмөрбаатар, Баянзүрх дүүргийн тэргүүлэгч Ц.Цэвэгдорж, Чингэлтэй дүүргийн тэргүүлэгч Т.Очгэрэл, Багануур дүүргийн тэргүүлэгч М.Бүжиллхам, Улаанбаатарын салбар зөвлөлийн дарга Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй “Эзэн хичээвэл заяа хичээнэ” уриан дор оролцож, арга хэмжээний туршид идэвхтэй, зохион байгуулалттай, урлаг, спортын тэмцээнд амжилттай оролцож багаараа 2 дугаар байрт шалгарсан бөгөөд нийслэлээ төлөөлж ИНЗХ-ны тэргүүн Н.Лувсанжамбаа иргэний нисэхийн системын залуучуудынхаа дунд хийсэн ажлаа бусаддаа тайлагналаа.





Дэлгэрэнгүй “МЗХ-НЫ ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТӨВИЙН БҮСИЙН СУРГАЛТ БОЛЛОО”

2009/08/03

Ярилцлага...

Залуусаа !
ИНЕГ-ын дарга Г.Даваагийн ярилцлагыг уншина уу.
Дэлгэрэнгүй “Ярилцлага...”

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game