2009/06/17

Таны мэдлэгт

Монгол орны нутаг дэвсгэрийн хамгийн баруун захын цэг нь Монгол Алтайн нурууны 3243,6 тоот өндөрлөг бүхий Моолтын уул юм .

Монголын хамгийн зүүн захын цэг нь Соёлз уулын зүүн хойд зүгт 7,1 км зайд орших 1290,0 тоот өндөрлөгийн хилийн 539 дүгээр тэмдэг бүхий модтой хамар юм.

Монголын хамгийн хойд захын цэг нь Их Саяны нурууны Монгол Шарын даваа юм.

Монголын хамгийн өмнө захын цэг нь Орвог хошууны Бор толгой юм.

Монгол орны хамгийн өндөр цэг нь Монгол Алтайн нурууны Таван Богд уулын “Найрамдал” оргил” 4374 км, Мөнххайрхан уулын “Сүхбаатар” оргил 4204 м.

Хамгийн нам цэг нь Дорнод монголын талд дахь Хөх нуурын түвшин 560м .

Хамгийн уудам говь: Манай орны хамгийн их талбайтай говь бол Алтайн өвөр болон эдгээр говийн халдат бэрх уулсад орших Говийн их дархан газар гэж хэлж болно. Энэ дархан газрын “А”, “Б” хоёр хэсгийн нийт талбай нь 64474 км2 юм.

Хамгийн баруун захын цэг Мааньт уулаас, хамгийн зүүн захын цэг Модтой хамар хүртэл 2392 км.

Хамгийн хойд захын цэг Монгол Шарын даваанаас, хамгийн өмнөд захын цэг Орвог гашууны Бор толгой хүртэл 1259 км.

Хамгийн урт нэртэй газар: Монголын хамгийн урт нэртэй газар бол Хөвсгөл нуурын зүүн захад орших Саравчлага хөгшин-үүрийн сарьдаг хэмээх уул юм.

Хамгийн урт гол: Орхон гол манай орны хамгийн урт гол юм.Хангайн Суварга хайрханаас эх авч 1124 км алслан урсаж Сэлэнгэ мөрөнд цутгадаг.

Хамгийн өндөр хүрхрээ: Манай орны хамгийн өндөр хүрхэрээ бол Хөвсгөл аймгийн Хорьдол Сарьдагт орших 70 орчим метрийн өндрөөс буудаг Арсайн хүрхрээ юм.

Хамгийн богино нэртэй газар: ЭГ гол нь манай орны хамгийн богино нэр тэй газар юм. Хөвсгөл нуураас эх авч Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Эгийн гол нь 475 км урт бөгөөд голын усжих талбай нь 40454 ам дөрвөлжин км болно.

Хамгийн гүн нуур: Хөвсгөл нуурын хамгийн гүн нь 267,2 м бөгөөд Төв Азид хамгийн гүн нуур билээ. Нуурын амьдрал 50 м хүртлэх гүнд зонхилж 200 м-ээс цааших гүнд мөнхийн харанхуй байдаг.

Хамгийн ховор цас: 1968 оны аравдугаар сард Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг Хээр хэмээх газар таван хошуу хэлбэртэй цас оржээ.

Хамгийн том мөсөн гол: Манай орны хамгийн том мөсөн гол нь Таван богд ууланд байдаг 20 км урт, 5 км өргөн Потанины мөсөн гол юм.
Дэлгэрэнгүй “Таны мэдлэгт”

Уриалга

Монголоороо мэндэлж суръя, тэгэхгүй бол ирээдvй хойч үе минь "Hi" гэдэг болвол яана. "сайн байна уу", "амар сайн уу" гэж мэндэлж байя.... "Bye" биш баяртай гэж байхыг хүсье. Бүгдээрээ монголоороо зөв мэндэлж байя, зөв ярьж, зөв сэтгэе зарим үг үгүй болж магадгүй нь. Аялгуу сайхан Монгол хэлээ хайрлая!
Дэлгэрэнгүй “Уриалга”

2009/06/16

Алтан гадас одонгоор шагнуулав.

МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар ИНЕГ-ын Сургалтын төвийн сургалт хариуцсан менежер Ч.Цэдэндоржийг "Алтан гадас" одонгоор шагнав. ИНЕГ-ын даргын зөвлөлөөс түүнийг хүлээн авч, дурсгалын зүйл гардууллаа.

Ч.Цэдэндорж ЗХУ-ын Ленинград хотын /хуучин нэрээр/ Иргэний нисэхийн академийг нислэгийн удирдагч мэргэжлээр төгч ирснээсээ хойш тус салбарт тасралтгүй 30 жил ажиллаж байгаа нислэг хөдөлгөөний удирдлагаар мэргэшсэн ажилтан юм.
Ч.Цэдэндорж нь Архангай аймгийн нисэх буудалд нислэгийн удирдагч, хөдөлгөөний диспетчер, Хөдөлгөөний албаны дарга, НАБЗАлбанд мэргэжилтэн, МИАТ ХК-нид тээврийн мэргэжилтэн, ИНЕГ-т ерөнхий менежер, НХУҮТ-ийн захирал, сургалт хариуцсан менежер зэрэг удирдах албыг хашиж байсан бөгөөд одоо ч иргэний нисэхийн салбарт хүч хөдөлмөрөө зориулан ажилласаар байна.

Ч.Цэдэндорж иргэний нисэхийн салбарт нислэгийн хөдөлгөөний удирдлагыг журналаар бүртгэн хянадаг байсан системийг өөрчилж ИКАО-ийн баримт бичигт нийцүүлэн “Стрип”-ийн бүртгэл хяналтанд оруулж процедурын аргаар нислэг хөдөлгөөнийг удирдах журамд шилжүүлсэн, Хөдөлгөөний албаны бүтэц зохион байгуулалтыг олон улсын жишигт ойртуулан бие даасан алба болгон зохион байгуулсан, ИКАО-гийн шаардлагын дагуу мэргэжлийн үнэмлэхийг анх хийлгүүлсэн.
Монгол Улсын нутаг дэвсгэр дэх агаарын замуудыг шинэчлэн дугаарласан, Нислэг үйлддэг компаниудын аяллын дугааруудыг ИКАО-гийн шаардлагын дагуу хийлгүүлсэн, Агаарын зайн хуулийн төслийг боловсруулалцсан, НХУҮ Төвийг шинээр байгуулж нислэг хөдөлгөөний удирдлагыг бие даан явуулж мэргэжлийн түвшинд хүргэхэд ихээхэн хувь нэмрээ оруулсан, Швед улсын нислэг хөдөлгөөний үйлчилгээний академи болон олон улсын “SIDA” байгууллагатай хамтран Иргэний нисэхийн системийг хамарсан 3 жилийн хугацаатай сургалтын төслийг боловсруулалцан тус салбарт амжилттай хэрэгжүүлж байна.
Ч.Цэдэндорж нь сургалт хариуцсан менежерээр ажиллах хугацаандаа ажиллагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, мэргэжил эзэмшүүлэхэд олон улсын нисэхийн сургалтын байгууллагын шаардлагад нийцүүлэн 20 гаруй сургалтын хөтөлбөрийг боловсруулж, 4 мянга гаруй сургалтыг зохион байгуулж, өөрийн эзэмшсэн мэргэжлийн чиглэлээр онолын хичээл заахаас гадна сургалтын техник, тоног төхөөрөмжийг сайжруулах, анги танхим тохижуулах, номын санг баяжуулах зэрэг ажилд идэвх чармайлт гарган мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх ажилд тодорхой ахиц гарган ажиллаж байна.

Иргэний нисэхийн салбарын Залуучуудын өмнөөс Таны залуу үеийг сургаж бэлтгэх үйлсэд тань улам их амжилтыг хүсэн ерөөе !

Иргэний нисэхийн залуучуудын холбоо
Дэлгэрэнгүй “Алтан гадас одонгоор шагнуулав.”

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game