2009/06/16

YouTube-ийг илүү сайн хэрэглэх сонирхолтой зөвлөмж

Даваа, 2009 Зургадугаар сар 15 16:09

youtube_logoИнтернет ертөнцөөр аялал хийх хүн бүр YouTube-р заавал дайран гардаг билээ. Та илүү ахисан түвшинд YouTube дээр ажиллахыг хүсэж байна уу?

Зөвлөмж №1
Видеог илүү өндөр нягтралтайгаар үзэх боломж:
YouTube дээр видео үзэж байхад заримдаа видеоноос баруун доод хэсэгт “Watch in High Quality” гэсэн бичиг гарсан байхыг та ажиглаж байсан уу?

Видеог анх харуулахдаа 320*240 цэгийн хэмжээтэйгээр 320 Kb/s давтамжтайгаар гаргадаг. Энэ нь идеог тасралтгүй үзэхэд хангалттай байдаг. Гэхдээ та “Watch in High Quality” хэрэглэж видеог илүү чанартай, нягтрал сайтай үзэх боломжтой. Мэдээж интернетийн хурд нь илүү өндөр хүмүүст зориулан энэхүү сонголтыг оруулж өгчээ.

“Watch in High Quality” товчийг HQ гэж улаан фон дээр тэмдэглэсэн хэсгээс та харж болно. Жишээг доорх линкээс хараарай. http://www.youtube.com/watch?v=MBGeNeofk0A
Хэрэв та “Watch in High Quality” линк дээр дарах юм бол видео дахин ачааллах бөгөөд энэ удаа MP4 хувилбар бүхий 480*360 хэмжээтэй 512 Kb/s давтамжтай видео гарч ирнэ.

Хэрэв таны интернэт холболтын хурд хангалттай хурдан бол анхнаасаа л видеог өндөр чанартайгаар үзэх боломжтой ингэхийн тулд URL-ын ард &fmt=18 гэсэн бичиг нэмэх хэрэгтэй. Тухайлбал: http://www.youtube.com/watch?v=MBGeNeofk0A&fmt=18
Ингэснээр шууд л Өндөр чанартай видео нь гарч ирэх болно.

Зөвлөмж №2
Видеог дундаас нь үзэж эхлэх боломж :
Зарим видеонд хэт их дэмий дүрстэй байдаг нь бидний алтан цагаас хомслож байдаг. Бүр зарим тохиолдолд 3 минутын видеоноос зөвхөн дунд хэсэгт байгаа 1 минут гарах хэсгийг үзмээр санагддаг шүү дээ. Тэгвэл та туршлагатай интернет хэрэглэгчдийн нэгэн адил хэрэггүй title, редокторын үг зэргийг алгасаж видеогоо үзэж чадах болно.

Тухайлбал: Та тухайн видеоны 53 дахь секундээс эхлүүлье гэвэл #t=53 гэсэн үгийг URL-ын араас залган бичнэ. http://www.youtube.com/watch?v=MBGeNeofk0A#t=53
Тухайн гарах видеон URL-ын араас #t= таны хүссэн тоо залган бичсэний дараа дахин видеог ачааллуулаарай. Видео эхлэхдээ шууд л та 53 гэж бичсэн бол 53, 70 гэж бичсэн бол 70 дахь секундээсээ эхлэх болно.

Туршаад үзээрэй, хөгжилтэй байх болно. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Мэдээллийн эх сурвалж : http://www.tsahim.net
Дэлгэрэнгүй “YouTube-ийг илүү сайн хэрэглэх сонирхолтой зөвлөмж”

2009/06/15

ИНЗХ-ны тэргүүлэгчид хуралдлаа.

Хуралд ИНЕГ, НААХЗА, НХҮА, "Чингис хаан" ОУБ, ГТҮША, Жаргалант цогцолбороос тэргүүлэгчид 2009-06-15-ны өдөр хуралдлаа. Хурлаар холбооны дотоод журам, хурлын ирц, гадаад харилцаа, хагас жилийн төлөвлөгөө, вэб болон гишүүнчлэлийн талаар хэлэлцлээ.
Өнөөдрийг хүртэл ИНЗХ нь салбарын нийт залуусыг хамруулан үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд бие даасан үйл ажиллагаа явуулахад санхүүгийн эх үүсвэр зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Цаашид гишүүнчлэлийн асуудлыг шийдэж, гишүүдээсээ татвар авах, түүгээрээ ажлуудаа зохион байгуулах, тайлагнах гээд тус холбооны өмнө тулгамдсан болон хийх ажлууд их байна.

Залуус Та бүхэн үүнд санаа оноогоо нэмэрлэхийг хүсч байна.
Дэлгэрэнгүй “ИНЗХ-ны тэргүүлэгчид хуралдлаа.”

2009/06/12

Нисэхийн гавьяатуудын эгнээ нэгээр нэмэгдэв.


ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албаны байцаагч, нисгэгч Т.Бэхбат Монгол улсын гавьяат нисгэгч цол хүртлээ. Т.Бэхбат монголын иргэний нисэхийн салбарт жирийн нисэгчээс агаарын хөлгийн дарга, багш нисэгч, шалган нисэгч хүртэл, тус улсад ашиглагдаж байсан болон одоо ч ашиглагдаж байгаа бүх төрлийн агаарын хөлгөөр тасралтгүй 37 жил идэвх зүтгэл үр бүтээлтэй ажиллаж байгаа, мэргэжлийн өндөр боловсрол, ур чадварыг эзэмшсэн, нислэгийн онцгой тохиолдлын үед нисэх багийн даргын шийдвэрийг түргэн шуурхай гаргах ур чадвар, нисэх баг, хамт олныг зохион байгуулах, удирдах арга барил, дадал чадварыг эзэмшсэн, асуудалд зарчимч, шударга байр сууринаас ханддаг, олон жилийн арвин их туршлага хуримтлуулсан, Монгол Улсын иргэний нисэхийн салбарын шилдэг, ахмад нисэгчийн нэг юм.
Т.Бэхбат Монгол Улсад ашиглагдаж байсан болон одоо ч ашиглагдаж байгаа Ан-2, Ан-24, Ан-26, Ту-154 “Б”, Ту-154 “М”, Боинг-727-200, 737-800 маягийн агаарын хөлгүүдээр агаарт нийтдээ 16500 цагийн нислэг үйлдэж, 8 805 355 км-ийн зорчигч, ачаа, шуудан, тээш тээвэрлэлтийн үүргийг осол аюулгүй гүйцэтгэж, 10658 удаагийн хөөрөлт буулт үйлдсэн, монголын бахархал болсон, ахмад үеийн алдар цуутай нисэгчдийн буухиаг нэр төртэй залгамжлан гадаад, дотоодын олон арван мянган зорчигч, үйлчлүүлэгчид, төрийн дээд өндөрлөгүүдээс талархал хүлээж байгууллагын удирдах ажилтны болон нислэг, тээвэрлэлтийн ажил үүргүүдийг гүйцэтгэхийн зэрэгцээ залуу үеийн сургаж дадлагажуулах, хянаж шалгах, эрх зүйн шинэтгэл хийх ажилд бие сэтгэл, ажил үйлсээ зориулж байгаа иргэний нисэхийн салбарын бахархал болсон ахмад нисэгч юм.

Монгол Улсын эрхэм хүндэт цолоор шагнагдсан Т.Бэхбат ахдаа нийт салбарын залуучуудынхаа өмнөөс баярын мэнд хүргэж, амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Иргэний нисэхийн залуучуудын холбоо
Дэлгэрэнгүй “Нисэхийн гавьяатуудын эгнээ нэгээр нэмэгдэв.”

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game