2009/05/15

Лекц уншив.




ИНЗХ-ны урилгаар Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн "Хүн байхын утга учир" сэдвээр "Чингис хаан" ОУБ дээр 2009-05-14-ний өдөр иргэний нисэхийн салбарын залуучуудад лекц уншив.
Дэлгэрэнгүй “Лекц уншив.”

2009/05/13

Мод тарих нэг насны буян


БНСУ-ын "Кореан Эйр" компаниас 2009 оны 5-р сарын 12-ны өдөр Багануур дүүрэгт зохион байгуулсан цөлжилтийн эсрэг мод тарих арга хэмжээнд Монголын Нислэгийн удирдагчдын холбоо, Иргэний нисэхийн залуучуудын холбооноос нийт 44 залуу оролцож сайн санааны үйлсэд нэгдэн мод тарив.
Дашрамд дурдахад, тус компанийн ажилчид Дэлхийн цөлжилтийн эсрэг тэмцэж Монголд 6 дахь жилдээ ирж мод тарьж байгаа бөгөөд одоогоор нийт 10 мянган мод тарьсан байна.
Дэлгэрэнгүй “Мод тарих нэг насны буян”

2009/04/20

МЗХ-нд ажлаа танилцуулав.

Монголын залуучуудын холбооноос 2009 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр иргэний нисэхийн салбар зөвлөлийн ажилтай танилцлаа. Уг танилцах арга хэмжээнд МЗХ-ны ерөнхийлөгч Ц.Зоригтбаатар тэргүүтэй ажлын албаныхан, мөн Баянзүрх, Налайх, Багахангай дүүргийн залуучуудын салбар зөвлөлийн тэргүүлэгчид, ИНЗХ-ноос тэргүүн Н.Лувсанжамбаа, нарийн бичгийн дарга Х.Бямбацогт, тэргүүлэгч Э.Бадар-Ууган, С.Батхуяг, Ж.Амарбаяр, Б.Болор-Эрдэнэ /ИНЕГ/, Н.Мөнхжаргал /НААХЗА/, Х.Мөнхтөр /НХҮА/, н.Баясгалан /ТХА/, Д.Эрдэнэ-Очир /"Чингис хаан" ОУБ/, Б.Ууганбаяр/МХА/, П.Жавхлан /ГТҮША/, Д.Цэрэндондов /"Жаргалант" цогцолбор/ нар оролцлоо.


ИНЗХ-ноос хийсэн ажлын тайлан, цаашид ажиллах ажлын талаар МЗХ-ны төлөөлөгчдөд танилцуулга хийв.



Үүний дараа төлөөлөгчид МИАТ ХК-ний спорт залаар зочилж нисэхийн баярын спортын арга хэмжээний нээлтэд оролцлоо.

Танилцах аяллын төлөвлөгөө ёсоор Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албанд зочилж, тус албаны дарга К.Энхбаяр албаны үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулсан нь салбарынхаа ажил, хөдөлмөрийг сурталчилсан үр дүнтэй ажил болсон.



Хамгийн сүүлд нь төлөөлөгчид "Жаргалант" аялал жуулчлалын цогцолборт үдийн зоог барьж, чөлөөт ярилцлага зохион байгуулсан нь цаашид ажиллах арга барил, чиглэлээ тогтож, туршлага судласан арга хэмжээ боллоо.



Дашрамд дурдахад, энэ арга хэмжээний үеэр ИНЗХ-ны ажилд гүн туслалцаа үзүүлсэн НХҮА-ны дэд дарга К.Энхбаяр ахдаа залуучуудынхаа өмнөөс гүн талархал илэрхийлье.
Дэлгэрэнгүй “МЗХ-нд ажлаа танилцуулав.”

Бид нислэгийн удирдагч (Ц.Рагчаасүрэн)

Шинэ жилийн мэндчилгээ

Мэндчилгээ

LeBron High School CLips

Kobe Bryant Last High School Game